ШУТИС-д онлайнаар бүртгүүлэх заавар


Алхам 1. Нэвтрэх хэсэг

Элсэгч та Боловсролын үнэлгээний төвийн бүртгэл рүү ханддаг ЕШ дугаар, нууц үгээ оруулж нэвтрэх товч дарснаар нэвтэрнэ.

Энэ хэсэгт очих.


Алхам 2. Хувийн мэдээлэл бөглөх хэсэг

Энэ хэсэгт элсэгч та өөрийн хувийн мэдээллийг бөглөөд Хадгалаад үргэлжлүүлэх товчин дээр дарснаар дараагийн алхамд шилжинэ.

Хэрэв та Болих товчийг дарвал системээс гарна.

Анхаарах. Боловсрол хэсэгт байрлах Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж гэсэн хэсэгт Сонгон суралцсан хичээл болон шалгалтын дүн орохгүй. Гэрчилгээн дээр байрлах хичээлүүдийн дүнгийн арифметик дунджийг 2 оронгын нарийвчлалтай байрлуулна.


Алхам 3. ШУТИС-ийн бүлгүүд болон өөрийн онооны мэдээлэл харах хэсэг

ШУТИС-ийн бүлгүүд болон өөрийн онооны мэдээлэл харах боломжтой.

Хадгалаад үргэлжлүүлэх товч дарснаар дараагийн алхамд шилжинэ. Буцах Товч дарвал өмнөх алхам руу шилжинэ.

Анхаарах. ШУТИС элсэлтийн систем нь таны онооны мэдээллийг 2019-06-21 нд БҮТ-ээс авна. Өөрөөр хэлбэл Элсэгчийн ерөнхий шалгалтын оноо хэсэгт 2019-06-21 09:00 аас хойш таны элсэлтийн шалгалтуудын оноо харагдана.


Алхам 4. Бүлэг сонгох хэсэг

Элсэгч та сонирхож буй бүлгээ сонгоно. Та хэдэн ч бүлэг сонгох боломжтой бөгөөд 6, 7, 8 -р бүлгийн хувьд 5 сард зохион байгуулсан урьдчилсан сорилд 50 ба түүнээс дээш оноотой байх шаардлагатай.

Хадгалаад үргэлжлүүлэх товч дарснаар дараагийн алхамд шилжинэ. Буцах Товч дарвал өмнөх алхам руу шилжинэ.

Анхаарах. ШУТИС элсэлтийн систем нь таны онооны мэдээллийг 2019-06-21 нд БҮТ-ээс таны онооны мэдээллийг авсны дараа энэ хэсэгт эргэн орж онлайн бүртгэлийн хураамж төлж, бүртгэлийн хуудсаа хэвлэж авснаар таны бүртгэл баталгаажна.


Алхам 5. Бүртгэл баталгаажуулах хэсэг

Энэ хэсэгт төлөр төлөх товч 2019-06-21 09:00 цагаас хойш гарч ирнэ. Бүртгэлийн хураамж төлөх товчин дээр дарж онлайнаар бүртгэлийн хураамжаа төлж, бүртгэлийн хуудсаа хэвлэж авснаар таны бүртгэл баталгаажна. Буцах товч дарвал өмнөх алхам руу шилжинэ.

Анхаарах. Та бүртгэлийн хураамж төлөхдөө Голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банкаар төлөх боломжтой. Бүртгэлийн хураамж төлөхдөө банкнаас онлайн гүйлгээ хийх Е-пин код авсан байх шаардлагатайг анхаарна уу!


;