БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ. (бүртгэлийн үйл явцын тайлбар)

1.ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ Нэвтрэх

Боловсролын үнэлгээний төвийн бүртгэл-рүү ханддаг ЕШ дугаар, нууц үгээр нэвтэрнэ.
Хэрэв та бүртгүүлээгүй бол энд дарж бүртгүүлнэ үү! 

Бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл болон шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулахыг анхаарна уу.

Бүлэг сонгох

Шинээр элсэхийг хүсэгч та өөрийн сонирхосон хөтөлбөр, мэргэжлийг аль бүлэгт харьяалагдахыг энд дарж харна уу. Та зөвхөн бүлэгт бүртгүүлэх ба хэдэн ч бүлэгт бүртгүүлж болно. Ингэхдээ бүлэгт харгалзах ЭЕШ-ийн хоёр хичээлийг өгсөх байх шаардлагатай.

Бүртгэл баталгаажуулалт

Шинээр элсэхийг хүсэгч та онлайнаар бүртгэлийн хураамж төлсөнөөр таны бүртгэл баталгаажих болно.

Жич: Та онлайнаар гүйлгээ хийх боломжтой банкны карттай байх хэрэгтэй. Гэхдээ карт нь заавал бүртгүүлэгчийнх байх албагүй. Онлайн төлбөр төлөгдсөн эсэхийг дахин нэвтэрч орж шалгана уу

Бүртгэлийн хуудас хэвлэх

Таны бүртгүүлсэн бүлгүүд бүртгэлийн хуудсан дээр гарах ба бүртгэлийн хуудсыг хэвлэн авч болно. 

Та өөр бүлэгт бүртгүүлэх сонирхолтой бол дахин орж бүлэг нэмэх боломжтой.

Хугацаа

Бүртгэлийг орон даяар 24 цагийн турш цахимаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт нээж 07 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт хаана.

2.УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ Шалгалтанд орох эрхтэй элсэгчид

Суралцагч элсүүлэх бүлгийн III-т хамаарагдах хөтөлбөр, мэргэжилд элсэхийг хүсэгчид ур чадварын шалгалт өгнө.

Ур чадварын шалгалтын удирдамжтай энд дарж танилцана уу

Хугацаа

Ур чадварын шалгалтыг 2020 оны 06-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулна.

3-р бүлгийн бүртгэл хаах өдөр: 2020.07.05

Зурсан зураг, эссэ, бүтээл хүлээн авах хугацаа: 2020.6.02-6.29

Дүгнэх хугацаа: 2020.06.30-7.05

3.ЭРЭМБЭЛЭЛТ, ОНООНЫ ЖАГСААЛТ Хугацаа

Элсэлтийн бүртгэл хаасны дараа журмын дагуу бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг бүлэг тус бүрээр гаргана.

2020 оны 07 дугаар сарын 07-ны 22:00 цагт элсэлийн веб www.elselt.edu.mn хуудсанд онооны жагсаалтыг байршуулна.

Санамж

Шинээр элсэхийг хүсэгч та элсэлтийн веб хуудсанд нэвтрэн бүлэг тус бүрээр онооны жагсаалтыг харах боломжтой. Ингэхдээ үндэсний босго онооны болзол хангасан, суралцагч элсүүлэх бүлэгт харгалзах ЭЕШ-ийн хичээлүүдийг өгсөн байх шаардлагыг хангсан бүртгүүлэгчдийн онооны жагсаалт гарах болно.

4.МЭРГЭЖИЛ СОНГОЛТ Хугацаа

2020 оны 07 дугаар сарын 08-ны 09:00 цагт нээгдэж 07 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт хаагдана.

Санамж

Цахим мэргэжил сонголт хийхдээ урьдчилан хөтөлбөр, мэргэжилтэй танилцсан байх, мэргэжил сонгох эрх нээгдэхэд хугацаа тоолох ба тухайн хугацаанд амжиж хөтөлбөр, мэргэжил сонголт хийх болно. Амжаагүй тохиолдолд дахин эрх нээгдтэл хүлээх болно.

5.ХӨТӨЛБӨР БАТАЛГААЖУУЛАЛТ Хугацаа

2020 оны 07 дугаар сарын 08-ны 09:00 цагт нээгдэж 07 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт хаагдана.

Санамж

Мэргэжил сонолт хийсэн элсэгч та 24 цагийн дотор элсэлтийн веб хуудсаар дамжуулан 2 багц цагийн төлбөр цахимаар төлж хөтөлбөр баталгаажуулалтыг заавал хийнэ.

6.СУРАЛЦАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ Хугацаа

2020 оны 8 дугаар сарын 10-аас 30-ны өдрүүдэд журамд заасан бичиг баримтыг бүрдүүлэн Бүртгэлийн нэгдсэн албанд ирж суралцах гэрээ байгуулна.

Санамж

Шинээр элсэгч нь суралцах гэрээ байгуулахын өмнө цахим гэрээ, цахим анкетийг элсэлтийн веб хуудсанд нэвтэрч бөглөхийг анхаарна уу.