ЭЕШ-гүй элсэгчдийн бүртгэл

2024-01-08

ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй, дараах шалгууруудын аль нэгийг хангасан элсэгчдийн бүртгэл 01 сарын 17-ныг хүртэл явагдаж байна. 

Үүнд:
1.    Аль нэг их, дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн;
2.    ШУТИС-д элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн дагуу техникийн   боловсролын дипломтой иргэн;
3.    ШУТИС-д элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн дагуу инженер, технологийн чиглэлийн шаталсан сургалттай сургуулийг төгссөн иргэн;
4.    ШУТИС-д элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;

Элсэгч нь элсэлтийн вэбийн “Бакалаврын нэмэлт элсэлт” хэсэгт санамжтай танилцан бүртгүүлнэ. 
Элсэлтийн комиссоос шаардлага хангасан элсэгчдийн суралцах хөтөлбөрийг баталгаажуулах ба элсэгч нь элсэлтийн вэбээр анкетаа бөглөж, оюутны кодоо 01 сарын 12-наас 01 сарын 19-ны хооронд авч Бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд бичиг баримтын эх хувийг авчирч суралцах гэрээгээ байгуулна. 


Элсэлтийн комисс