ШУТИС-ийн зэргийн бус сургалтад суралцахыг урьж байна.

Зорилго: “ШУТИС-2030” стратеги төлөвлөгөөний 4.2.1-д заасан “тасралтгүй насан туршийн   боловсролын тогтолцоог хөгжүүлэх” зорилгоор “Иргэнээр суралцагч”-ийг зэргийн бус сургалтад хамруулна.
Эрх зүйн үндэслэл: ШУТИС-ийн Ректорын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн A/139 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн Бакалаврын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ын 14-р заалтыг үндэслэнэ.
Сургалтад хамрагдах иргэдэд тавих шаардлага:

  1. ШУТИС болон бусад их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, эсвэл өмнө нь аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн ШУТИС-аас санал болгож байгаа, тухайн улиралд заагдах бакалаврын түвшний мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдээс өөрийн сонирхлын дагуу сонгон судална /Хавсралт 1 харах/.
  2. 2024 оны 12-р сард ЭЕШ дахин өгөхөөр бэлтгэж буй иргэн бол дараах ерөнхий эрдмийн хичээлүүдээс сонгон судлана. Үүнд: 
    • Математик
    • Физик
    • Харилцааны англи хэл
    • Монголын түүх
  3. “Иргэнээр суралцагч” 1 улиралд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдээс 6 хүртэл, ерөнхий эрдмийн хичээлүүдээс 12 хүртэл багц цагийн хичээл сонгон судалж болно.

Сургалтын үр дүнгийн баталгаажуулалт:

  • Иргэнээр суралцагчийн сонгосон хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг сургалтын дүрэм журмын дагуу үнэлж гэрчилгээ олгоно.
  • Иргэнээр суралцагч цаашид зэргийн сургалтад элссэн тохиолдолд гэрчилгээг үндэслэн судалсан хичээлүүдийг дүйцүүлэн тооцно.

Сургалтын төлбөр:
Сургалтын төлбөрийг ШУТИС-ийн бакалаврын сургалтын багц цагийн үнэлгээгээр тооцно.

ЗЭРГИЙН БУС СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ