ШУТИС-ийн зэргийн бус сургалтад суралцахыг урьж байна

2024-01-11

ШУТИС болон бусад их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, өмнө нь аль нэг их, дээд сургуульд дипломын, бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн, эсвэл тодорхой мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа иргэдийг ШУТИС-аас санал болгож байгаа бакалаврын түвшний хичээлүүдээс өөрийн сонирхлын дагуу 6 хүртэл багц цагийн 1-2 хичээл сонгон суралцахыг санал болгож байна.

Сургалтын бүртгэл :

Суралцах хүсэлтэй иргэдийг 2024 оны 01 сарын 11-нээс 01 сарын 22-ны хооронд www.elselt.edu.mn вэбээр бүртгэнэ. Хичээлүүдийн жагсаалтыг хавсралтаас харна уу.

Сургалтын хугацаа :

“Сургалтын нэгдсэн хуанли”-ийн дагуу 16 долоо хоногийн турш долоо хоногт 1-2 удаа танхимын сургалтаар.

Сургалтын үр дүнгийн баталгаажуулалт:

Суралцагчийн сонгосон хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг сургалтын дүрэм журмын дагуу үнэлж гэрчилгээ олгоно.

Сургалтын төлбөр :

Сургалтын төлбөрийг ШУТИС-ийн бакалаврын сургалтын багц цагийн үнэлгээгээр тооцно.

(QR код уншуулан бүртгүүлнэ үү.)

https://forms.gle/gVmHMHCAJ8j7M6oD8

Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба

Холбогдох утас : 11-324319